Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АЛТАНГЭРЭЛ Цэгмэдийн
АЛТАНГЭРЭЛ Цэгмэдийн /1955/ Дорнод аймгийн Булган сум. УАДБЧ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1991-07-05.№161/
Улаанбаатар хотод ХБДС-д 1969-1974 онд суралцаж төгсөөд УАДБЧ-д ажилласнаас хойш тэндээ бүжигчин, гоцлол бүжигчин, туслах найруулагч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд урлаг хариуцсан менежерээр ажиллаж иржээ. “Жалам хар”, “Буриад бүжиг”, “Цоглог залуус”, “Торгууд чуулбар” зэрэг олон арван бүжигт гоцлон бүжиглэжээ. 1997 онд АНУ-д олон муж улсаар нь аялан тоглож, монгол бүжгийн урлагийг сурталчлахад оролцсон байна. Мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглэгчдийн улсын уралдаанд тэргүүн байранд шалгарч байжээ. Гоцлол бүжгээрээ монгол ардын бүжгийн урлагт давтагдашгүй олон дүр бүтээсэн байна. Бүжиглэхдээ байнга хөгжилтэй сэргэлэн, тухайн бүжгийн гол дүр төрх, зан үйлийг тод гаргадаг, годройтож эргэх, биеэр эргэх, өвдгөөр эргэх, үсэрч буух зэргээр тухайн бүжгийн онцлогт тохирсон эрэмгий хурд, хүч, уян хөдөлгөөнийг чадмаг хийдгээрээ бусдаас ялгардаг авъяастай ажээ. “Охидын бүжиг”, “Хэрээний бүжиг”, “Нийгмийн санаа”, “Бүсэн түгдэн” зэрэг нэлээд бүжгийг дэглэн тоглуулжээ. Вьетнам улсын “Найрамдал” медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats