Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТСҮХ Санжаажавын
 БАТСҮХ Санжаажавын /1957/ Завхан аймгийн Алдархаан сум. Завхан аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1993-07-08.№40/
Орон нутагтаа малчин, ардын армид байлдагч, аймгийн барилга угсралтын конторт барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1983 оноос Завхан аймгийн ХДТ-т жүжигчин, дуучнаар оржээ. Зохиолын дууг ардын дууны арга маягаар дуулж амьдруулах өөрийн өвөрмөц барилтай болж “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” гэх мэт, ихэвчлэн Завхан нутгийн тухай дуунуудаараа олонд алдаршин, нийтийн дууны сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан байна. “Ардын эрх” сонины газраас зохион байгуулсан зохиолын дууны “Хит-парад”-ын анхны наадамд “Завхан гол” дуугаараа тэргүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуу нь олон жил шилдэг таван дууны нэгэнд орж байжээ. “Морин хуур” дуу хөгжмийн наадамд удаа дараа амжилттай оролцсон байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats