Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САРАНТУЯА Батчулууны
 САРАНТУЯА Батчулууны /1958/ Дундговь аймгийн Өлзийт сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /2000-12-26.№178/ Эмэгтэй
Төрөлх сумынхаа дунд сургуулийг төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахун үйлдвэрлэлд гарч хоньчноор ажиллаж байгаад 1976 онд уртын дуучдын улсын уралдаанд шалгаран оролцож, 1977 оноос УАДБЧ-д гоцлол дуучнаар ажиллаж иржээ. “Цэвцгэр хурдан шарга”, “Дуртмал сайхан”, “Цэцэн хааны хүлэг”, “Бударч харагдах хангай” гэх мэт монгол ардын уртын дуугаар нэрд гарсан уран бүтээлч ажээ. “Нарны домог” бүжгэн жүжиг, “Жаргалтай цагийн дуу” зэрэг орчин үеийн хөгжмийн томоохон бүтээлүүдийн уртын дууг дуулжээ. Уртын дуучдын удаа дараагийн тэмцээнд оролцож, 1990 онд тэргүүн, 1992 онд дэд байрын шагнал авч, 1999 онд Дархан-Уул аймагт болсон гэр бүлийн “Хос уянга” дууны улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ. 1997, 1999 онд өөрийн нөхөр, улсын начин, дуучин Эрхэмбаяр, охин Байгаль нартай хамтран бие даасан уран бүтээлийн тоглолт хийж, “Дууны жигүүртэй амьдаръя”, “Монгол бөхийн дуулал” нэртэй шилдэг 35 дууны хуурцаг, уртын дууны “Бударч харагдах хангай” ардын богино дууны “Үлэмжийн чанар” CD гаргасан нь үзэгч, сонсогчдын хэрэгцээт бүтээгдэхүүн болсон байна. Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats