Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДҮНЖМАА Жамъянгийн
ДҮНЖМАА Жамъянгийн /1952/ Дундговь аймгийн Өлзийт сум. Дундговь аймгийн ТКХ-гийн гоцлол дуучин байхдаа МУГЖ /2001-07-05.№10/ Эмэгтэй
Сумынхаа бага сургууль төгсч, орон нутагтаа мал маллан аж төрж байгаад 1970 оноос аймгийнхаа соёлын ордон, ХДТ, Театр, киноны хүрээлэнд дуучин, гоцлол дуучнаар ажилласаар иржээ. “Түмэн эх”, “Уяхан замбуутивийн наран”, “Энх мэндийн баяр” гэх мэт монгол ардын уртын дуугаар нэрд гарсан уран бүтээлч ажээ. “Харц хатан”, “Худалч эхнэр” зэрэг олон жүжгийн гол, туслах дүрийг амжилттай бүтээж, эх орны нийслэлд төрийн концертод удаа дараа уригдан дуулсан байна. Ардын уртын дууны өв санг өсвөр залуу үед сургаж эзэмшүүлэхэд санаачилгатай ажиллаж дугуйланд багшилж, олон хүүхдэд уртын дуугаа зааж сургасан бөгөөд 1998 онд Улаанбаатарт зохиосон Дундговь аймгийн хүүхдийн урлагийн наадамд 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй уртын дууны чуулгыг оролцуулсны дотроос зарим шавь нь алтан медаль хүртсэн байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ. УГЖ А.Дашпэлжээ, А.Нэргүй нарын төрсөн эгч.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats