Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАМЖАВ Раднаасэдийн
 ЛХАМЖАВ Раднаасэдийн /1948/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум. Хөвсгөл аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /2001-07-05.№11/ Эмэгтэй
Төрөлх сумынхаа дунд сургуулийг төгсч бүрэн бус дунд боловсролтой болоод мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч малчнаар ажиллаж байхдаа сумынхаа уран сайханд явж, урлагийн үзлэгүүдэд удаа дараа оролцож өсөх ирээдүйтэй дуучнаа харуулсан байна. Тиймээс 1976 онд Хөвсгөл аймгийн ХДТ байгуулагдахад жүжигчнээр орсноос хойш өнөө болтол гоцлол дуучнаар ажиллаж байна. Хөвсгөл нутгийн ардын дууг чадварлаг дуулж хотгойд дууны гэгэлгэн ая, дуулах өвөрмөц онцлогийг олон түмэнд хүргэж чадсаны дотроос Тэс нутгийн “Жаран цагаан хонь”, “Зураг саарал морь”, “Цээлийн шувуу”, хотгойд ардын “Тосонгийн орой”, “Будармаар будармаар салхи” зэрэг дуугаараа илүү алдаршсан байна. Ардын дуугаар нэрд гарсан энэ уран бүтээлч “Учиртай гурван толгой” дуурь, “Шадар ван Чингүнжав” хөгжимт драм, “Тэгш таван хүслэн”, “Бошлой хад” зэрэг нэлээд жүжигт чадварлаг тогложээ. Ардын язгуур урлагийн удаа дараагийн улсын үзлэг, наадам, Азийн орнуудын урлагийн наадамд амжилттай оролцжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats