Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АЛТАН-ӨЛЗИЙ Чүлтэмийн
 АЛТАН-ӨЛЗИЙ Чүлтэмийн /1950/ Завхан аймгийн Сантмаргац сум. ҮЖАТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /2002-05-29.№80/
1973 оноос УДТ, УДАТ, ҮЖАТ-т жүжигчнээр тасралтгүй ажиллахдаа Д.Батбаярын “Дөшинжирмийнхэн”-ий Жаргал, Э.Оюун, С.Удвал нарын “Бумбат эрдэнэ”-ийн Түвшинжаргал, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”-ийн Бобчинский, Р.Таагүүрийн “Цусан тахилга”-ын Говиндамунаги гэхчилэнгээр “Нора хүүхэн”, “Нандин эрдэнэ”, “Дон Жуан”, “Оршуулаагүй үрэгдэгсэд” зэрэг 100 орчим жүжгийн, Дожоодоржийн “Өнөр бүл” киноны Гармаа, “Эргэж бодох бодол”-ын Эрдэнэ гэх мэт 20-иод киноны гол ба туслах дүрийг бүтээжээ. Ч.Чимидийн “Арын албаныхан” жүжгийн Борбандийн дүрээр Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор тэргүүн дүрийн шагнал хүртжээ. 1980-1990 онд урлагийн бригад ахлан 18 аймгийн 580 мянга гаруй хүнд үйлчилж театрынхаа захиргаанаас өгсөн үзвэрийн орлого, үзэгчдийн төлөвлөгөөг биелүүлж байсны гадна ингэж явахдаа өөрийн хэсэгчилсэн бригадыг зохион байгуулж “Хүн гөрөөс”, “Хайр сэтгэл” зэрэг жүжгүүдийг тоглуулж байжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats