Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАЛАНТАЙ Усны-Эхийн
ДАЛАНТАЙ Усны-Эхийн /1974/. Завхан аймгийн Тосонцэнгэл сум. УДБАТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /2004-12-28. №192/  СУИС төгссөн. Дуулаач мэргэжилтэй. УАДБЧ, СУАТ-т гоцлол дуучнаар ажиллаж ирлээ. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн Мянган, “Чингис хаан” дуурийн Хасар, “Евгений Онегин” дуурийн Ленский зэрэг үндэсний болон сонгодог дуурийн гол дүрийг уран чадварлаг бүтээсний дээр зохиолын дуу, ари, романс олон арвыг дуулж сонсогч, үзэгчдийн үнэлэлт талархлыг хүлээсэн байна. 2001 онд олон улсын дуурийн мэргэжлийн залуу дуучдын уралдааны Гран-при, 2002 онд БНАСАУ-д зохиогдсон “Хаврын баяр” олон улсын наадмын Гран-при шагнал авчээ. Мөн улсын хэмжээний олон уралдаанд оролцож тэргүүн болон шагналт байр эзэлсэн байна. “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats