Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЗАРБАТ Өөдөсийн
БАЗАРБАТ Өөдөсийн /1952/. Өвөрхангай аймгийн Баянгол сум. Монгол үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин байхдаа Гавьяат жүжигчин /2005-05-05. №71/Бүрэн дунд боловсролтой, дуучин мэргэжилтэй. 1976-1980 онд Өвөрхангай аймгийн Соёлын ордонд, 1980-1987 онд ХбаДЦДБЧ-д, 1987-1990 онд Үлгэрийн танхимд, 1990 оноос “Түмэн эх” чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байна. Улсын алдарт гавьяат дуучин Дорждагвын шавь тэрбээр “Түмэн эх”, “Жаргалтай дэлгэр”, “Дуртмал сайхан” зэрэг aйзам уртын дуунуудыг сайн дуулж байгаа цөөн дуучны нэг төдийгүй “Уртын сайхан хүрэн”, “Жаахан шарга” зэрэг дуунуудыг уужуу талбиун амьсгаа, уран нарийн чимэглэл, уян тансаг, ая дангаар дуулдгаараа бусдаас ялгардаг байна. Сүүлийн үед ардын богино дуу дуулах уламжлалт аргыг хүрээ дуу дуулах чамин дэгжин аргатай хослуулан өөрийн гэсэн өвөрмөц аргаар дуулж буй ажээ. 1992 онд шилдэг уртын дуучин, 1995 онд Монгол туургатан уртын дуучдын уралдааны тэргүүн шагнал зэрэг олон шагнал хүртсэн байна. 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats