Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛСАНЖАВ Сүрэнгийн
ГАЛСАНЖАВ Сүрэнгийн /1927-1981/. Увс аймгийн Хяргас сум. УДТ-ын ерөнхий найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1981-04-08. №97/.1945-1947 онд Улаанбаатарт уран сайхны дунд сургуульд, 1956-1961 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ А.В.Луначарскийн нэрэмжит театрын урлагийн дээд сургуульд суралцаж найруулагч мэргэжлээр төгсчээ. 1948-1955 онд УТТ-т жүжигчин, туслах найруулагч, 1960-1961 онд Дорнод аймгийн ХДТ-т уран сайхны удирдагч, 1961-1970 онд Говь-Алтай аймаг, Дархан хотын соёлын ордны найруулагч, 1970 оноос нас бартлаа Д.Нацагдоржийн нэрэмжит УДАТ-т найруулагч, ерөнхий найруулагчаар ажилласан байна. Л.Ванганы “Тожоо жолооч”, Ч.Чимидийн “Босгон дээр”, Ч.Ойдовын “Далан худалч”, В.Катаевын “Хорооны хүү”, Д.Чимид-Оросын “Тамирын охин” зэрэг тайз, дэлгэцийн 20 гаруй бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээж, С.Михалковын “Бардам туулай”, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл”, Ч.Лодойдамбын “Итгэж болно”, С.Удвалын “Цэрэн хаачив”, Ч.Чимидийн “Арын албаныхан”, Б.Брехтийн “Эхийн сэтгэл”, Д.Намдагийн “Оролмаа”, В.Шекспирийн “Гамлет” гэх мэт 50 гаруй жүжиг, олон арван концертыг төв, орон нутгийн театр, соёлын ордны тайзнаа найруулан тоглуулжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats