Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТТӨМӨР Дашдаваагийн
БАТТӨМӨР Дашдаваагийн /1943/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. Хөгжмийн коллежийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1993-09-29. №82/.УАДБЧ-д хөгжимчнөөр ажиллаж байгаад ЗХУ-ын /хуучин нэрээр/ Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн соёлын дээд сургуульд очиж суралцаж ардын найрал дуу, хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. Сүхбаатар, Ховд аймаг, Эрдэнэт хотын Соёлын ордон, театрт хөгжмийн удирдаач, Улаанбаатар хотын Багшийн сургууль, ХБДС-д багш, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбоонд мэргэжлийн уран бүтээлчээр ажиллаж иржээ. 1960-аад оноос уран бүтээлээ эхэлж “Дуу минь, дуу минь”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Есөн эрдэнийн эх орон”, “Сансрын нисэгчийн ээжийн дуу”, “Миний алаг нүдэн сайн сууж байна уу”, “Миний нутгийн бараа”, “Мандухай”, “Морин хуур” зэрэг нийтэд түгсэн олон дуу, дан хөгжмийн  зохиолууд туурвиж “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дорнын цагаан саран” ном хэвлүүлжээ. “Бодлын цагаан хун “дуугаараа “Морин хуур-91” хөгжмийн наадмын шагнал хүртжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats