Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАНБАТ Бадамдоржийн
ГАНБАТ Бадамдоржийн /1953/. Улаанбаатар хот. Улсын филармонийн “Баян монгол” джаз найрал хөгжмийн удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-04-19. №59/.1973 онд Багшийн сургуулийг соёлын ажилтан мэргэжлээр, 1993 онд СУИС-ийг хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр төгсчээ. Барилгачны соёлын ордонд нэг жил хөгжимчнөөр ажиллаад 1974 оноос “Баян монгол” джаз найрал хөгжмийн хөгжимчин, уран сайхны удирдагч, удирдаачаар ажиллаж буй ажээ. Өөрөө найруулан, гоцлон тоглосон Э.Чойдогийн хөгжим “Жалам харын явдал” джаз найрал хөгжимд зориулсан бүтээл нь Монголын төдийгүй дэлхийн джаз урлагт өвөрмөц өнгө аясыг бий болгожээ. “Морин зэрэглээ” хэмээх диксиленд нь хөгжмийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан байна. “Баян монгол” чуулгын одоогийн урын сангийн 90 орчим хувь нь энэ хүний бүтээл ажээ. “Баян монгол” удиртгал хөгжим, “Мянганы зам”, “Дэрэнгийн хар азарга” зэрэг 20 гаруй дууны ая зохиосон байна. “Цэнхэр залаа”, “Жавхаа” зэрэг олон бүтээлийг гитар хөгжмөөр гоцлон чадварлаг хөгжимдсөн байна. Олон уралдаан тэмцээнд чуулгаа удирдан амжилттай оролцуулж, олон улсын джаз найрал хөгжмийн уралдаанд найман орны 13 хамтлагаас тэргүүн дэд байрын шагнал хүртэж байжээ. СУИС-д джаз найрал хөгжмийн чиглэлээр багшилж буй ганц багш ажээ. 1999 онд “Алтан гадас” одон, 1993 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats