
ДЭМИД Цэрэндашийн /1910-1981/ Оросын Чита нутагт төржээ. АУДуС-ийн багш байхдаа Хүний гавъяат эмч /1965-10-22. №219./ Эмэгтэй. 1928 онд Улаанбаатарт Багшийн сургуулийн орос хэлний хагас жилийн дамжаа, 1930 онд ЗХУ /хуучин нэрээр/-д Улаан-Үдийн монгол рабфак, 1935 онд Москвад хүн эмнэлгийн техникум, 1950 онд МУИС төгсчээ. Хүний их эмч мэргэжилтэй. Москвагийн хүн эмнэлгийн техникум төгсч ирээд 1935 оны намар аажуу, Улаанбаатарт хүн эмнэлгийн техникум төгссөн хоёр бага эмч, 10-аад орос мэргэжилтний хамт Хөвсгөл аймагт очиж Рэнчинлхүмбэ суманд ардуудаас хандив цуглуулж ардын сайн дурын эмнэлэг байгуулж, сумын бүх хүнд эрүүл мэндийн үзлэг хийж ажлаа эхлэн, тэр аймгийн баруун чиглэлийн 10 сумыг хариуцан ажиллажээ. Тэндээсээ Архангай, Завхан, Булган аймгийн төвийн эмнэлгүүдэд 1944 он хүртэл бага эмчээр, 1944-1953 онд Улаанбаатар хотын идэвхтний больницод бага эмчээр ажиллажээ. МУИС төгсөөд төв поликлиникийн дотрын тасгийн их эмч, аж үйлдвэрийн комбинатын эмнэлгийн ерөнхий эмч, төрөх газрын эмч, Налайхын эмнэлгийн эмч, Улаанбаатарт хүн эмнэлгийн техникумд багш, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төвийн зөвлөх эмчээр ажиллажээ. Одон, медалиудаар шагнагджээ.