Аймгууд
|
БАТТӨР Дашбалжирын /1956/. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум. Нийслэлийн барилгын “Жигүүр гранд” ХХК-ийн ерөнхий захирал байхдаа Гавьяат барилгачин /2005-03-31. №47/. 1975 онд Худалдааны техникумыг “Бараа судлал”-ын мэргэжлээр төгссөн, тусгай дунд боловсролтой. Дорноговь аймаг, УБТЗ-ын худалдааны байгууллагад мэргэжлийн дагуу ажиллаж байжээ. 1983-1989 онд Сүлжмэлийн II үйлдвэрт бригадын дарга машинчаар ажиллаж байгаад 1989 оноос хувийн хэвшилд шилжин хоршоолол нөхөрлөлийн “Жигүүр” гуанз байгуулан улмаар 1991 оноос барилгын засварын бригад байгуулж барилгын ажлын гараагаа эхэлж, 1997 онд барилгын үйлдвэрлэлийн “Жигүүр гранд” ХХК болон өргөжсөн байна. Тус компани өнгөрсөн хугацаанд “Жигүүр гранд” зочид буудал, УБТЗ-ын билетийн кассын барилга, “Скайтел” компанийн конторын барилга болон орон сууцны нийт 33 барилга байгууламжийг иж бүрнээр барьж, 100 орчим барилгын засал чимэглэл, засварын ажлыг хийжээ. Эдгээрийн нэлээдийг чанарын онцсайн дүнтэй ашиглалтад өгчээ. Тус компани одоо 300-гаад ажиллагсадтай, барилгын томоохон гүйцэтгэгч байгууллага бөгөөд ажиллагсдынхаа нийгмийн асуудалд сайн анхаарч зөвхөн сүүлийн хоёр жилд тэдэнд болсон бусад байгууллага хүмүүст 500 гаруй сая төгрөгийн зээл, хандив тусламж өгсөн байна. “Шилдэг брэнд”, “Шилдэг менежер” зэрэг 10 гаруй хүндэт өргөмжлөл, цом авсан байна. 2001 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |