Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ИНДРА Ринченгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ИНДРА Ринченгийн
 /1928/. Улаанбаатарт төрсөн. ХААИС-ийн Бүтээгдэхүүн судлалын тэнхмийн багш байх үедээ Гавьяат багш /2006-01-26. №18/. Эмэгтэй.
1952 онд МУИС-ийг мал зүйч мэргэжлээр дүүргэж сүү судлал, хүнсний микробиологи, тэмээ судлалаар нарийн мэргэжил эзэмшжээ. 1952-1956 онд ХААЯ-нд мэргэжилтнээр ажиллаж, түүнээс хойш ХААИС-д багш, декан, тэнхмийн эрхлэгч орлогч захирлаар ажилласан байна. Шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Энэ хугацаанд мал зүйч, мал амьтны түүхий эд судлалын мэргэжлээр төгссөн 4500 гаруй мэргэжилтэнд хичээл зааж, олон арван гарын шавь төрүүлж “Шавь сургалт”-ыг анх бий болгосон нэрт сурган хүмүүжүүлэгчдийн нэг ажээ. Монгол малын сүүний найрлага, физик болон технологийн чанарыг экологи, физиологийн нөхцөлтэй холбон судалсан нь түүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологийн горим, сүү, цагаан идээний стандартыг тогтооход чухал ач холбогдолтой болжээ. Өөрийн хийсэн судалгаандаа үндэслэн дангаараа болон бусадтай хамтран 26 ном, сурах бичиг, товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл 77-г бичиж нийтлүүлсэн байна. 1998 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1971, 1984 онд “Алтан гадас” одонгоор, Ардын хувьсгалын 40, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Төрийн шагналт зохиолч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Б.Ринчений охин.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats