Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ЦЭНД Нанзадын
/1934/. Сүхбаатар аймгийн Хонгор сум. “Цэцээ гүн” менежментийн коллежийн эрдмийн зөвлөлийн дарга, зөвлөх багш байхдаа Гавьяат багш /2006-01-26. №20/
Дээд боловсролтой, аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. Их, дээд сургуульд 40 гаруй жил багш, тэнхмийн эрхлэгч, декан, хичээлийн эрхлэгч, дэд захирал, захирлаар ажиллажээ. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн эдийн засагчаас инженер эдийн засагч, менежерүүдийг бэлтгэх хүртэл сургалтыг гардан зохион байгуулж 4000 гаруй мэргэжилтэн бэлтгэлцэж төгсгөсөн байна. Менежментийн шавь сургалтыг Монголд анх удаа үүсгэн байгуулж, менежментийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, дээд боловсролын менежментийг шинэчлэх, зах зээлийн нөхцөлд их сургуулиар мэргэжилтнийг шаталсан сургалтаар бэлтгэх онол, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Ажиллах хугацаандаа дангаараа болон бусадтай хамтран ном, сурах бичиг, гарын авлага 42, эрдэм шинжилгээний өгүүлэл 27, илтгэл 48, төсөл, тайлан, зөвлөмж 31, нийтлэг өгүүлэл 39-ийг бичжээ. 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
ЦЭНД Нанзадын /1934/. Сүхбаатар аймгийн Хонгор сум. “Цэцээ гүн” менежментийн коллежийн эрдмийн зөвлөлийн дарга, зөвлөх багш байхдаа Гавьяат багш /2006-01-26. №20/.
Дээд боловсролтой, аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. Их, дээд сургуульд 40 гаруй жил багш, тэнхмийн эрхлэгч, декан, хичээлийн эрхлэгч, дэд захирал, захирлаар ажиллажээ. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн эдийн засагчаас инженер эдийн засагч, менежерүүдийг бэлтгэх хүртэл сургалтыг гардан зохион байгуулж 4000 гаруй мэргэжилтэн бэлтгэлцэж төгсгөсөн байна. Менежментийн шавь сургалтыг Монголд анх удаа үүсгэн байгуулж, менежментийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, дээд боловсролын менежментийг шинэчлэх, зах зээлийн нөхцөлд их сургуулиар мэргэжилтнийг шаталсан сургалтаар бэлтгэх онол, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Ажиллах хугацаандаа дангаараа болон бусадтай хамтран ном, сурах бичиг, гарын авлага 42, эрдэм шинжилгээний өгүүлэл 27, илтгэл 48, төсөл, тайлан, зөвлөмж 31, нийтлэг өгүүлэл 39-ийг бичжээ. 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats