Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ГЭГЭЭНЖАВ Чойжилын
2014/09/29
ГЭГЭЭНЖАВ Чойжилын /1946/ Говь-Алтай аймгийн Төгрөг сум. Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн багш байхдаа Гавъяат багш /2001-02-19.№33/ Эмэгтэй 1970 оноос Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангид олон жил багшилж, сургалт, хүмүүжлийн ажлын өндөр амжилт гаргаж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна.дэлгэрэнгүй
ТҮВШИНТӨГС Цамбын
2014/09/29
ТҮВШИНТӨГС Цамбын /1944/ Ховд аймгийн Дарви сум. МХТҮТ-ийн ахлах мэргэжилтэн байхдаа Гавъяат багш /2001-02-19.№32/ Улаанбаатарын Багшийн сургууль, УБДС-ийг төгссөн. 1964 оноос Өмнөговь аймагт багш, Улаанбаатар хотын Сонгинын 10 дугаар сургуульд пионерийн ахлах удирдагч, Монголын пионерийн байгууллагын арга зүйч
дэлгэрэнгүй
ЦЭРЭНДОРЖ Ганжуурын
2014/09/29
ЦЭРЭНДОРЖ Ганжуурын /1919-2003/ Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Бөхийн “Аварга” коллежийн дэд захирал байхдаа Гавъяат багш /2001-02-19.№31/ Улаанбаатарын Багшийн сургуулийг 1956 онд, УБДС-ийг 1961 онд, ЗХУ /хуучин нэрээр/-д Москва хотын Сурган хүмүүжүүлэх ухааны академийг 1975 онд төгсчээ.
дэлгэрэнгүй
СҮРЭНХОРЛОО Цэвэгмидийн
2014/09/29
СҮРЭНХОРЛОО Цэвэгмидийн /1919/ Баянхонгор аймгийн Заг сум. “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавъяат багш /2001-02-19.№30/ Түүхч, Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд 50 гаруй жил ажиллажээ. дэлгэрэнгүй
АЛТАНГЭРЭЛ Жигжидсүрэнгийн
2014/09/29
АЛТАНГЭРЭЛ Жигжидсүрэнгийн /1941/ Завхан аймгийн Яруу сум. Завхан аймгийн Улиастай сумын III сургуулийн захирал байхдаа Гавъяат багш /2001-01-26.№10/ УБДС-ийг 1964 онд төгсчээ.дэлгэрэнгүй
БАДАРЧ Дэндэвийн
2014/09/29
БАДАРЧ Дэндэвийн /1954/ Булган аймгийн Дашинчилэн сум. ТИС-ийн захирал байхдаа Гавъяат багш /2001-01-26.№09/ ЗХУ /хуучин нэрээр/-д Уралын политехникийн академийг 1978 онд төгсчээ. Тэр цагаас эхлэн их, дээд сургуульд багш, 1992 оноос ШУТИС-д захирлаар 2004 он хүртэл ажиллажээ.
дэлгэрэнгүй
ДАШЦЭДЭН Түмэнбаярын
2014/09/29
ДАШЦЭДЭН Түмэнбаярын /1923/ Хөвсгөл аймгийн Галт сум. МУИС-ийн Монгол судлалын сургуулийн хэл шинжлэлийн багш байхдаа Гавъяат багш /2001-01-26.№08/ Их дээд сургуульд олон жил багшилж, МУИС-ийн Монгол судлалын сургуулийн хэл шинжлэлийн тэнхмийн профессор байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна.
дэлгэрэнгүй
БАТСҮХ Товуугийн
2014/09/29
БАТСҮХ Товуугийн /1931/. Сүхбаатар аймгийн Асгат сум. Нийслэлийн Анагаах ухааны коллежийн захирал байхдаа Гавьяат багш /2000-12-26. №177/.Эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллажээ.дэлгэрэнгүй
СОСОР Наранхүүгийн
2014/09/29
СОСОР Наранхүүгийн /1932-2002/. Завхан аймгийн Отгон сум. Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /2000-12-26. №176/. Эмэгтэй.Долдугаар ангийг төгсөөд бага ангийн багш болж Завхан аймгийн Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуульд багшаар ажиллаж иржээ. дэлгэрэнгүй
ЦЭВЭЭНРАВДАН Зэвгийн
2014/09/29
ЦЭВЭЭНРАВДАН Зэвгийн /1942/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш байхдаа Гавьяат багш /2000-09-21. №139/. УБДС-ийг 1965 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats