Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ОЮУНЦЭЦЭГ Дамбийн
2014/09/29
ОЮУНЦЭЦЭГ Дамбийн /1952/. Төв аймгийн Зуунмод сум. Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн багш байхдаа Гавьяат багш /2000-08-29. №134/. Эмэгтэй.
Төрөлх аймаг, сумандаа олон жил багшилж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна.
дэлгэрэнгүй
ШАГДАР Лодойн
2014/09/29
ШАГДАР Лодойн /1936-нас барсан/. Говь-Алтай аймгийн Тайшир сум. АУИС-ийн чих, хамар, хоолойн тэнхмийн багш байхдаа Гавьяат багш /2000-08-29. №133/. МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг 1959 онд хүний их эмч мэргэжлээр төгсчээ.
дэлгэрэнгүй
ӨНӨРБАЯН Цэдэвийн
2014/09/29
ӨНӨРБАЯН Цэдэвийн /1949/. Увс аймгийн Хяргас сум. УБИС-ийн монгол хэл, уран зохиолын факультетийн декан байхдаа Гавьяат багш /2000-08-29. №133/. УБДС-ийг 1971 онд, Унгарын Шинжлэх ухааны академийн дэргэдэх аспирантурыг 1986 онд дүүргэж, ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн их сургуульд 1976-1977 онд мэргэжил дээшлүүлсэн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй.дэлгэрэнгүй
ГОНЧИГ Дэндэвийн
2014/09/29
ГОНЧИГ Дэндэвийн /1921-2001/. Төв аймгийн Сэргэлэн сум. ХААИС-ийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /2000-08-29. №133/.МУИС-ийг 1953 онд төгсчээ.
дэлгэрэнгүй
ӨЛЗИЙХУТАГ Цэвээний
2014/09/29
ӨЛЗИЙХУТАГ Цэвээний /1921/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум. Боловсролын хүрээлэнгийн зөвлөх байхдаа Гавьяат багш /2000-07-07. №111/. Улаанбаатар хотын Багшийн  сургууль, МУИС-д суралцаж төгсчээ. дэлгэрэнгүй
ХАНД Цэндхүүгийн
2014/09/29
ХАНД Цэндхүүгийн /1942/. Улаанбаатар хот /Завхан аймгийн Алдархаан сумын уугуул/. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийн физикийн багш байхдаа Гавьяат багш /2000-04-19. №50/. Эмэгтэй. МУИС-ийг 1965 онд физик математикийн багш мэргэжлээр төгсчээ. Нийслэлийн VI болон Сэлэнгэ аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1968 оноос нийслэлийн 28 дугаар сургуульд багшилсаар иржээ.
дэлгэрэнгүй
ГАЛМАНДАХ Лувсанцэрэнгийн
2014/09/29
ГАЛМАНДАХ Лувсанцэрэнгийн /1953/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Нийслэлийн 52 дугаар сургуулийн дуу, хөгжмийн багш байхдаа Гавьяат багш /2000-04-19. №49/. Улаанбаатар хотод Багшийн сургууль төгсчээ.
дэлгэрэнгүй
ШАГДАР Шаравын
2014/09/29
ШАГДАР Шаравын /1933/. Сүхбаатар аймгийн Халзан сум. Аялал жуулчлалын удирдлагын дээд сургуулийн дэд захирал байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/. 517.11-ийг үз.
дэлгэрэнгүй
НЯМХҮҮ Дамжигийн
2014/09/29
НЯМХҮҮ Дамжигийн /1946/. Улаанбаатар хот. Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийн захирал байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/. Эмэгтэй. Улаанбаатар хотод АУДэС төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй.
дэлгэрэнгүй
ДАШДАВАА Гүнчингийн
2014/09/29
ДАШДАВАА Гүнчингийн /1937-2002/. Завхан аймгийн Нөмрөг сум. Хөгжим, бүжгийн коллежийн багш байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/. УАДБЧ-д 1953 онд дагалдан хөгжимчнөөр орж хөгжимчин Дулмаагаар ёочин хөгжим заалгаж хоёр жилийн дараа жинхэлжээ. Ийнхүү тус чуулгад  9 жил хөгжимчнөөр ажиллаад 1962 оноос амьдралынхаа сүүлчийг хүртэл ХБДС, Хөгжмийн коллеж, Соёлын коллежид багшаар тасралтгүй 49 жил ажилласан байна.дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats