Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТҮМЭНЖАРГАЛ Баянцагааны
2013/02/21
ТҮМЭНЖАРГАЛ Баянцагааны /1932-2001/. Улаанбаатар хот. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1999-07-07. №122/. Хятад аав, орос ээжийн хүү энэ хүн багаасаа хөгжим сурч 15 настайдаа Улаанбаатар хот дахь хятадын Шийянзад баян хуурчаар орж урлагийн замаа эхэлж УХДТ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудад олон жил ажиллажээ. Болгар улсад Хөгжмийн дээд сургууль төгссөн байна.дэлгэрэнгүй
БААСАНЖАВ Гомбожавын
2013/02/21
БААСАНЖАВ Гомбожавын /1942/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум. Хөвсгөл аймгийн ХДТ-ын найрал дууны багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1999-07-07. №122/дэлгэрэнгүй
ШАРАА Жамбалын
2013/02/21
ШАРАА Жамбалын /1938/. Сүхбаатар аймгийн Асгат сум. Хөгжим бүжгийн коллежийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1999-01-10. №25/.дэлгэрэнгүй
ЭНХБОЛД Гаалингийн
2012/12/25
ЭНХБОЛД Гаалингийн /1948/. Улаанбаатар хот. Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1998-07-07. №102/.1973-1990 онд Хэнтий аймгийн Соёлын ордон, ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгад найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллажээ. Энэ хугацаанд 20 гаруй жүжиг, 50 илүү концертыг найруулан тоглуулсан байна.дэлгэрэнгүй
МӨНХ Дэмбэрэлийн
2012/12/25
 МӨНХ Дэмбэрэлийн /1942/. Говь-Алтай аймгийн Наран сум. Говь-Алтай аймгийн бие даасан уран бүтээлч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1998-07-07. №97/.11 настайдаа алдарт зураач Д.Маньбадарт шавь орж бийр будаг нийлэх эв дүй заалгасан цагаасаа уран бүтээлээ эхэлжээ. дэлгэрэнгүй
БАЛДАНДОРЖ Пунцагнамжилын
2012/12/25
 БАЛДАНДОРЖ Пунцагнамжилын /1928/. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум. МУИС-ийн ардын урлаг судлалын тэнхмийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1998-07-07.№ 96/. 1943 онд байгуулагдсан зураг урлалын газрын анхны таван ажилчны нэг, алдарт зураач О.Цэвэгжавын дагалдан зураачаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1953 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ С.В.Образцовын удирдсан хүүхэлдэйн театрт дадлага хийж, 1968-1972 онд Чехословак улсын Прага хотын урлаг үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцаж төгсчээ.дэлгэрэнгүй
САМЖИД Риймэдийн
2012/12/25
САМЖИД Риймэдийн /1938/ Баян-Өлгий аймгийн Өлгий сум. Баян-Өлгий  аймгийн Соёлын үндэсний төвийн захирал байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1997-11-22. №69/.Оройн сургуулиар суралцаж бүрэн дунд боловсролтой болж, бүжиг дэглээчийн дамжаанд хэдхэн удаа суужээдэлгэрэнгүй
ЦЭВЭЭНРАВДАН Дагвын
2012/12/25
ЦЭВЭЭНРАВДАН Дагвын /1952/. Завхан аймгийн Түдэвтэй сум. Завхан аймгийн ХДТ-ын хөгжмийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1997-09-11. №30/. Улаанбаатар хотод Багшийн сургуулийн дуу, хөгжмийн багшийн анги, ЗХУ-д /хуучин нэрээр/ Ленинград /Санкт-Петербург/ -ын урлагийн их сургуулийн хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаачийн ангид суралцаж төгсчээ.дэлгэрэнгүй
ЧИЛХААЖАВ Дэмидийн
2012/12/25
 ЧИЛХААЖАВ Дэмидийн /1936/. Ховд аймгийн Буянт сум. Хөвсгөл аймгийн ХДТ-ын бүжгийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1997-03-27. №48/.
Улаанбаатар хотод урлагийн дунд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр төгсчээ. дэлгэрэнгүй
БОЛД Лувсангийн
2012/12/25
БОЛД Лувсангийн /1959/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот. МУЭХ-ны дэд дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1996-10-23. №209/.1975-1979 онд Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн дунд сургуульд, 1983-1988 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москва хотын Строгановын нэрэмжит урлаг, үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцаж уран барималч мэргэжлээр төгсчээ.дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats