Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДЭНДЭВ Аюурын
/1912-1986/. Төв аймгийн Бор-Өндөр буюу одоогийн Алтанбулаг сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1942-07-20. №43/.
    Цэргийн албыг хаасны дараа орон нутагтаа багийн дарга, сумын улаан булангийн эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 1934 оноос цэргийн театрт, 1938 оноос үлгэр жишээ клубт, 1940 оноос Улсын төв театрт жүжигчнээр ажиллажээ. “Их жанжны уран ялалт”, “Хатанбаатар Магсаржав”, “Талын баатар” жүжигт Д.Сүхбаатарын дүрийг бүтээснээс гадна тайз, дэлгэцнээ Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, Амарсанаа, Гэсэр, Батмөнх жонон, Арслан тайж зэрэг түүхэн хүмүүсийн дүрийг бүтээсэн байна. “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Түмний нэг” киноны Намжил гэхчилэнгээр Э.Оюуны “Гайхамшигт лимбэ”, “Хот айл”, Д.Намдагийн “Шинэ зам”, Ч.Ойдовын “Далан худалч”, К.Симоновын “Орос хүмүүс”, Лопе де Вегагийн “Хонины булаг “ зэрэг олон жүжигт ядуу ард, цэцэн цэлмэг үнэнч шударга эр, ухуулагч, тагнуул, туршуул лам болж тоглосон байна. 1947 онд Прагад болсон ДЗО-ны их наадамд Л.Цогзолмаатай хоршин дуулж оролцжээ. Хамтран тоглогчдоо бүр хөтлөөд явчихдаг маш түшигтэй жүжигчин, алдартай дуучин байжээ. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнг хуучин, шинэ аяар нь гайхамшигтай сайхан дуулж жүжиглэсний гадна “Янлинхуар”, “Цэнхэрлэн харагдана”, “Гунан хар” зэрэг монгол ардын богино дууг гойд намбалаг сайхан дуулсан нь Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats