|
ДАМБИЙЖАНЦАН Гогойн /1919-нас барсан/. Дундговь аймгийн Өлзийт сум. АЦДБЧ-ын гоцлол хөгжимчин байхдаа МУГЖ /1970-03-16. №50/. Түшээт хан аймгийн Эетэй бэйлийн хошууны нутаг Хөнжлийн уулын ар Хөөврийн гол гэдэг газар мэндэлсэн энэ хүн орон нутагтаа мал маллаж байгаад 1938 онд цэргийн албанд явж, улмаар цэргийн театрт жүжигчин болжээ. Монголын радиод нэг жил хөгжмийн удирдаачаар ажилласнаас бусад хугацаанд Ардын армийн дуу, бүжгийн чуулгад хөгжимчнөөр хөдөлмөрлөсөн байна. 1945 оны чөлөөлөх дайнд урлагийн бригадын бүрэлдэхүүнд орж явж оролцжээ. Хуучир, морин хуур, хийл, доомбор зэрэг чавхдаст хөгжмийг чадамгай эзэмшсэн, “Хоньчин”, “Морины явдал”, “Морин хуурын гоцлол”-оороо үзэгч, сонсогчдод өндөр үнэлэгджээ. Олон авьяастныг үндэсний хөгжимд сургаж, ажил мэргэжилд нь дадлагажуулсан багш, халамжлан хүмүүжүүлэгч байжээ. “Үдийн хонь ирлээ”, “Манай нутгийн малчид”, “Алтан долгио” зэрэг нэлээд дуу, бүжиг, гоцлол хөгжмийн бүтээл туурвисан байна. “Алтан гадас” одон, Монгол, Зөвлөлтийн медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |