Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭРДЭНЭЧУЛУУН Ширнэнгийн
/1947/ Төв аймгийн Лүн сум. Төв аймгийн Соёлын ордны гоцлол дуучин байхдаа МУГЖ /1982-07-23.№189/
 Бүрэн дунд сургууль, МУИС төгсчээ. 1966 оноос Төв аймгийн Соёлын ордон, ХДТ-т жүжигчин, гоцлол дуучнаар ажиллаж ирлээ. Аргил хүчтэй хоолойгоор эх орон, найрамдал, хувьсгалын сэдэвтэй дууг илүү чадамгай, сэтгэлд хоногшуулж дуулдаг дуучин төдийгүй “Учиртай гурван толгой”-н Балган “Гарын таван хуруу”-гийн Шагдар, “Нэр төр”-ийн Доной гэхчилэн тайзны 100 гаруй, “Өглөө”, “Одод орчих хязгаар”, “Бадарчингийн паян” гэхчилэн дэлгэцийн бүтээлд тоглож нэрд гарсан уран бүтээлч ажээ. Олон жүжиг, концертын тайз, чимэглэлийн зургийг зурж, жилд дунджаар 180-300 удаагийн тоглолтод гол үүрэгтэй оролцож иржээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats