
/1956/ Улаанбаатар хот. Дархан хотын “Залуучууд” театрын бүжигчин байхдаа МУГЖ /1985-07-22.№164/ Эмэгтэй
ХБДС-ийг 1974 онд, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг 1988 онд төгсчээ. 1974 оноос Дархан-Уул аймгийн Соёлын ордон, “Залуучууд” театрт бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж ирлээ. Ардын болон сонгодог, дуулалт, модерн гэхчилэн олон төрөлд авъяас, ур чадвараа сорьж ажиллан “Хараагийн дагина” бүжгэн жүжиг, “Ромео Жульетта хоёр” балетын Капульто болон “Учиртай дөрвөн толгой” хошин дуурь, “Бид нэг нарны хүүхдүүд” концертын бүжгүүд гэх мэт олон арван бүжигт гоцлон бүжиглэжээ. УГЖ Д.Нанжидын дэглэсэн “Эрдэнэс” бүжигт өвдгөн дээрх эргэлтийг монголын бүжгийн түүхэнд анх чадамгай сайхан хийж олныг шагшуулсан байна. МҮЭ-ийн XI, Монголын эмэгтэйчүүдийн V их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Дархан-Уул аймгийн “Сарангоо ээж”-ээр, Монголын эмэгтэйчүүдийн академийн академичаар өргөмжлөгдсөн байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн дүү Д.Долгорын ач.