|
ӨЛЗИЙБАЯР Цэрэнжавын /1946/. Хэнтий аймгийн Дадал сум. Буудлагын спортын дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1992-09-18. №140/. Улаанбаатарт УБДС-ийн биеийн тамирын факультетыг 1978 онд төгсчээ. Буудлагын спортоор мэргэшсэн дасгалжуулагч. Буудлагын спортоор 1972, 1976 оны олимпод тамирчин, 1988, 1992, 1996 оны олимпод дасгалжуулагчаар оролцжээ. Өөрөө улсын 8, спартакиадын 4 удаагийн аварга, олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн тамирчин ажээ. Дасгалжуулсан эмэгтэйчүүдийн гар бууны баг тамирчид нь Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл, 1996 онд дэлхийн цомын тэмцээнээс 2 алт, багаараа хүрэл медаль хүртсэн, шавь Д.Мөнхбаяр нь Барселоны олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн байна. 1992 онд Монгол Улсынхаа “Шилдэг дасгалжуулагч”-аар өргөмжлөгджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |