|
ШАГДАР Жамъянгийн /1945-1997/. Завхан аймгийн Отгон сум. Дархан хотын Силикат тоосго, шохойн үйлдвэрийн ажилчин байхдаа Гавьяат барилгачин /1986-04-03. №79/. 1969 оноос Дархан хотын Силикат тоосго, шохойн үйлдвэрт операторчин, бригадын дарга зэрэг ажлыг үйлдвэрийн технологийн дамжлага дээр тасралтгүй 25 жил хийгээд 1994 оноос “Силикат тоосго” компанийн өргөтгөлийн шинэ үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргаар нас бартлаа ажилласан байна. Чулуу буталж шохой хийдэг хүнд хүчир ажилд олон жил идэвх зүтгэл гарган ажиллахдаа VI, VII таван жилд 14 жил 2 сарын ажил хийж шохойны идэвхжилтийг 71,3 хувьд хүргэж алтан медаль хүртсэн, ШБОС 11-ийг гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж 168 мянган төгрөгийн ашиг оруулсан, 20 гаруй хүнийг халамжлан ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулсан амжилтаараа энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. МАХН-ын XVIII болон МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |