|
ТЭРБИШ Чимэддоржийн /1949/. Өмнөговь аймгийн Ханбогд сум. Дархан-Уул аймгийн “Дархан хөлөг” ХХК-ийн өрөгч, угсрагч, бригадын дарга байхдаа Гавьяат барилгачин /2003-11-20. №183/. Эмэгтэй. Барилгын салбарт 30 гаруй жил ажиллаж, Дархан хот, Дархан-Уул аймгийн Цагаан тоосгоны II үйлдвэр, Хадгаламж банк, “Эрэл” цементийн үйлдвэрийн спортын цогцолбор зэрэг олон арван барилгыг барилцаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан шилдэг тэргүүний ажилчин ажээ. 1998 оноос хойших таван жилд жил бүр 2242-5450 мянган төгрөгийн ажил гүйцэтгэж, төлөвлөгөөт даалгавраа 105-119,1 хувь биелүүлж хамт олноо хошуучилжээ. 1979 оноос хойш 40 гаруй залуу ажилчныг ажил мэргэжилдээ дагалдуулан сургасан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |