Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТ-ЭРДЭНЭ Рословын
 /1964/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум. “МИАТ” ХК-ийн “А-310” онгоцны дарга, багш нисгэгч байхдаа Гавьяат нисгэгч /2005-04-19. №56/.
    1986 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Кировоград хотын Нисэхийн дээд сургууль төгссөн, инженер-нисгэгч мэргэжилтэй. ИАТУЕГ-ын Нисэх отрядын тээврийн эскадриль, МИАТ компани, ХК-нд “АН-24, “АН-26”, “ТУ-154”, БОИНГ-727 онгоцны хоёрдугаар нисгэгч, дарга, багш нисгэгч, компанийн нислэгийн захирал, даргаар ажиллаж байсан ба одоо “А-310” онгоцны дарга, багш нисгэгчээр ажиллаж буй ажээ. Ажиллах хугацаандаа  дээр дурдсан онгоцуудаар нийт 9920 цаг нисч, 7,7 сая гаруй км замыг нисэхийн аюулгүй байдлыг ханган туулжээ. Дотоод, гадаадын олон мянган зорчигчдод найдвартай үйлчилж, төр засгийн албаны тусгай үүргийн олон арван нислэгийг хариуцлагатай гүйцэтгэсэн байна. Мөн нислэгийн аюулгүй байдал, нислэгтэй холбоотой 60 гаруй журам, зааврыг боловсруулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлжээ. 2000 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats