|
ЦЭРЭН Дамбийн /1929/. Увс аймгийн Зүүнхангай сум. Төмөр замын авто баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1969-11-26. №257/. Цэргийн албыг баруун хязгаарт хааж оспаны дээрэмчидтэй удаа дараа тулалдаж явсан ахмад дайчин энэ эр цэргээс халагдаад Улаанбаатар хотод ирж нефть баазад дагалдан жолоочоор 1950 оны намар орж гурван сарын дараа жинхэлсэн байна. 1954 оноос Улаанбаатар төмөр замын авто баазад ажиллаж “ЗиЛ-585” маркийн өөрөө буулгагч машинаар анх 100 мянган км явж, улмаар их засваргүйгээр 700 мянган км явуулж, 269,1 мянган төгрөгийн ашгийг улсад оруулжээ. “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |