Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНДАГДОРЖ Чулууны
/1918/. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум. Өвөрхангай аймгийн авто тээврийн XV баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1971-06-03. №110/.
    1939 онд ардын цэргийн албанд татагдаж цэргийн жолоочийн сургуульд хуваарилагдан суралцаж 1940 оноос жолооч болжээ. Армид болон Мал тариалангийн яаманд тус тус 4 жил жолоочоор ажиллаад 1949 онд Өвөрхангай аймагт авто өртөө байгуулагдахад анхны жолооч нарын нэгээр очиж насны тэтгэвэрт гартлаа шуудан тээврийн жолоочоор ажиллажээ. Өвөрхангай аймгийн анхны 100 мянгач, социалист хөдөлмөрийн хөдөлгөөнийг санаачлагч энэ эр “ГАЗ-51” маркийн машинаар 700 мянган км явжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats