|
БАЛЖИННЯМ Алтангэрэлийн /1915-1989/. Төв аймгийн Баянчандмань сум. Баянхонгор аймгийн ТУГ-ын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1975-07-16. №143/. 1931-1954 онд Авто тээврийн нэгдүгээр баазад засварчин, жолооч, 1954-1985 онд Баянхонгор аймгийн авто тээврийн XVIII бааз, тээврийг удирдах газарт жолооч, нийтдээ авто тээврийн байгууллагад 40 жил ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. IV, V таван жилд 11 жил 3 сарын ажил хийж, шатахуун, сэлбэгээс 7100 гаруй төгрөгийн хэмнэлт гаргаж, 12 мянга гаруй төгрөгийн ашгийг байгууллагадаа оруулж, 7 хүнийг ажил мэргэжилдээ дагалдуулан сургасан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |