|
ЛУВСАНВАНДАН Цэрэндоржийн /1934-1995/. Баянхонгор аймгийн Богд сум. Улаанбаатар хотын автобус баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1981-07-09. №233/. 1959 оноос ардын арми, Сэлэнгэ аймаг, Дархан хотын авто тээврийн бааз, Улаанбаатар хотын автобус баазад жолоочоор тасралтгүй ажиллажээ. 1965-1975 он буюу V, VI таван жилийн төлөвлөгөөг 115-169 хуь биелүүлж, 10 жилд 12 жил 4 сарын ажил хийж, 51 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, 18 хүнийг ажил мэргэжилдээ дагалдуулан сургасан байна. “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |