|
ДЭМЧИГЖАВ Дандарын /1930-1995/. Завхан аймгийн Баянтэс сум. Улаанбаатар хотын 27 дугаар баазын дарга байхдаа Гавьяат тээвэрчин /1985-07-17. №159/. 1945 оноос авто тээврийн II, XIX, XXVII баазад засварчин, мастер, ерөнхий инженер, дарга зэрэг ажил албыг хашсан байна. Тээврийн аж ахуйг хөгжүүлэх, төлөвлөгөөт зорилтуудыг бүрэн биелүүлэх, мэргэжилтэн боловсон хүчнийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад олон жилийн хүч зүтгэлээ зориулж амжилт гаргасан, туршлагатай тэргүүний удирдах ажилтан байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |