|
ШАРХҮҮ Ухнаагийн /1946/. Говь-Алтай аймгийн Бугат сум. Авто тээврийн нэгдүгээр баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1990-11-01. №19/. 1971 онд автомашины жолооч болсноосоо хойших 15 жилд хоёр машин эзэмшихдээ паркийг улс, баазынхаа дунджаас 0,2-0,18 хувь илүү ашиглаж, улсад 4,3 сая төгрөгийн ашиг оруулсан байна. Энэ хугацаанд 32 жилийн ажил хийж, улсын гурван удаагийн аварга болжээ. Бааздаа хөдөлмөр зохион байгуулалт, урамшууллын бригадыг санаачлан байгуулж туршлага, дадлага нимгэн 10 гаруй залуу жолоочийг авч ажиллан халамжлан хүмүүжүүлсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |