Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙЖИЛЖАВ Авирын
/1927-1994/. Завхан аймгийн Алдархаан сум. “Үнэн” сонины намын байгуулалтын хэлтсийн эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1970-11-09. №185/.
    1942-1944 онд Улаанбаатар хотод Худалдааны техникумд, 1950-1952 онд Москвад Намын дээд сургуульд, 1957-1961 онд Москвагийн М.В.Ломоносовын нэрэмжит улсын их сургуульд суралцаж төгсчээ. Барааны мэргэжилтэн, сэтгүүлч мэргэжилтэй. 1946 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж Хүнсний үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1948 оноос “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн” сонин, “Пионер” сэтгүүлд сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, 1961 оноос “Үнэн” сонины газарт утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр 26 жил ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. “Гэрлэсэн сардаа”, “Ачтаны ачтан”, “Хүний хүүгийн тоос”, “Үүрийн туяа”, “Түүхчин хэвээр” зэрэг найруулал, нийтлэл, өгүүллэгийн ном хэвлүүлж, Оросын их зохиолч В.Г.Короленкогийн “Сохор хөгжимчин”, Зөвлөлтийн алдарт зохиолч Б.Полевойн “Зэлүүд эрэг”, Узбекийн нэрт зохиолч Рахман Файзын “Нандин чанар” романуудыг монгол хэлнээ орчуулж уншигчдад хүргэсэн байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats