|
ДАНЗАН Дугаржавын /1914/. Булган аймгийн Орхон сум. Гандантэгчилэн хийдийн лам байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1991-05-07. №79/. Бага наснаасаа сүм хийдэд шавилан сууж бурхны шашны ном эрдэмд суралцахын сацуу ардын гар урлалд шамдан авьяас билгээ зориулсан энэ хүн Гандантэгчилэн хийдэд даамал, нарийн бичгийн дарга, дэд хамба, Амарбаясгалант хийдийн дэд хамбаар ажиллаж иржээ. Нийслэлийн төв талбай дахь Сүхбаатарын хөшөөг бүтээлцэж, “Цогт тайж” киноны гол дүрүүдийн хувцсыг урлаж, Гандантэгчилэн, Эрдэнэзуу, Амарбаясгалант хийдийн сүм дуган, бурхан шүтээнийг сэргээн засварлахад оролцсон нэрт уран бүтээлч ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |