|
ДАГВАДОРЖ Чойсүрэнгийн /1942/. Хөвсгөл аймгийн Мөрөн сум. МУИС-ийн багш байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1999-01-07.№03/. МУИС төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. “Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” сэдвээр хэл бичгийн ухааны дэд докторын зэргийг 1981 онд хамгаалжээ. МУИС-ийн Монгол хэл судлал сургуулийн нүүдлийн соёл иргэншлийн судлалын төвийн орлогч эрхлэгч, профессор цолтой. Уран бүтээлээ 1966 оноос утга зохиолын шүүмж судлалаар эхэлж “Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил”, “Цэргийн албаны гоо зүй”, “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” зэрэг ганц сэдэвт зохиол, “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” шүүмжийн түүврүүд хэвлүүлж, Монголын анхны үндэсний нэвтэрхий толь, “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь” зохиох ажилд оролцжээ. 1988 оноос яруу найраг бичиж “Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Ээж минь дээ”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Нугас алаг нүд”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Хотгойд аялгуу”, “Богд нь уулын сүндэл” номууд хэвлүүлсэн байна. Монголын зохиолчдоос анх түрүүн Америк орны сэдвээр “Хойд Америкийн намар” хэмээх яруу найраг, нийтлэл, тэмдэглэлийн бие даасан ном хэвлүүлжээ. Утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |