|
ОЛЬГА Бадамжапова /1905-1957/. Оросын Буриад нутагт төржээ. Гавьяат багш /1951-10-17. №86/. Эмэгтэй. 1925 оноос Улаанбаатар хотод Оюутны /Багшийн/ сургууль, Улаан-Үдийн рабфакт суралцагчдын бэлтгэл сургууль, Холбооны техникум, Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотноо ерөнхий боловсролын сургуулиудад багшилжээ. Дунд сургуульд үзэх “Орос хэл”-ний сурах бичиг зохиосон нь нэгэн бүхэл үеийнхний хэрэгцээг хангасан байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |