|
ЧОЛТАЙ Советын /1900-1975/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум. Баян-Өлгий аймагт багш байхдаа Гавьяат багш /1960-07-20. №153/. Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, Ховдод өлөн гэдэс боловсруулагчийн дамжаа төгсөөд өлөн гэдэс хусагч, мастер болжээ. Төдий удалгүй 1933 оноос Ховд, Баян-Өлгий аймагт бага, дунд сургуулийн багш, захирал, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн дарга зэрэг алба ажлыг 39 жил хашаад 1973 онд насны тэтгэвэрт гарсан байна. Ухамсарт бүхий л амьдралаа гэгээрэл боловсролын үйлст зориулсан, казахын ард түмний нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |