Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НЯМДОРЖ Төгсийн
/1934-1996/. Архангай аймгийн Жаргалант сум. Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1989-06-05. №93/.
    МУИС-ийг 1958 онд хими-биологийн багш мэргэжлээр төгсчээ. 1958-1970 онд Архангай аймгийн Тариат, Ихтамир сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, аймгийн Гэгээрлийн хэлтэст байцаагч, 1970-1990 онд Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд захирал, 1990-1994 онд сургууль дундын сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар аижллажээ. Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал байхдаа 1979-1988 оны 10 жилд сургуулиараа сурлагын 94,9-100 хувийн амжилт үзүүлж, чанарыг 42,6-64,8 хувьд хүргэж, аймагтаа 8 удаа түрүүлж, хоёр, гуравдугаар байранд тус бүр нэг удаа оржээ. Математик, физик, монгол, орос хэлний олимпиадад улсад дээгүүр байранд орсон, пионерийн болон эмэгтэйчүүдийн зөвлөл нь системдээ тэргүүлж, сургуулиараа улсын тэргүүний сургууль болсон байна. Өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт ажил амьдралаа зориулсан сурган хүмүүжүүлэгч, боловсролын удирдах ажилтан байжээ. МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats