
/1944/. Ховд аймгийн Дарви сум. Нийслэлийн ШУБГ-ын судалгаа, арга зүйн төвийн багш байхдаа Гавьяат багш /1993-07-03. №17/. Эмэгтэй.
Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1964 онд, Хөдөлмөрийн багшийн түр дамжааг 1966 онд төгсчээ. 1964 оноос Ховд аймагт, 1973 оноос нийслэлийн 15, 43 дугаар дунд сургуульд багшилжээ. Үйлдвэрийн өөдөс хаягдал авч хөдөлмөрийн хичээлийг материалын гачигдлаас гаргаж, сургалтыг үр дүнтэй болгосон, хөдөлмөрийн багш нараас анхны гавьяат багш ажээ. “Учиг утасны увидас”, “Торго уйлуулахаар даалимба инээлгэ” үзэсгэлэн гаргаж шавь нарынхаа бүтээл, өөрийнхөө хөдөлмөрийг сурталчилсны гадна олон аймаг, хотын сургууль, эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар очиж арга туршлагаа зааж сургажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.