|
БАЯЛХАН Ниязын /1932-2003/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сум. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын казак сургуулийн секторын эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-03-16. №45/. 1947 онд бүрэн бус сургууль, 1953 онд Зөвлөлт Казакстанд /хуучин нэрээр/ Багшийн дээд сургууль төгсчээ. Баян-Өлгий аймгийн сургуулиудад бага, дунд ангийн багш, захирал, сургалт заах аргын төвийн секторын эрхлэгч, мэргэжилтнээр олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай багш сурган хүмүүжүүлэгч байжээ. Казак сургуульд үзэх найман сурах бичиг зохиосон байна. “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |