|
ДАШДОНДОГ Гунгаажанцангийн ![]() УБДС-ийг 1962 онд физик, математикийн багш мэргэжлээр дүүргэжээ. Ховд аймагт ерөнхий боловсролын сургуулиудад багш, захирал, хичээлийн эрхлэгч, аймгийн Боловсрол, соёлын төвийн зөвлөх арга зүйч зэрэг ажлыг 40-өөд жил хийжээ. Удирдсан сургууль нь аймагтаа олон жил тэргүүн байр эзэлж, шавь нараас нь 10 гаруй сурагч аварга болсны зарим нь улсын болон олон улсын математикийн олимпиадад түрүүлж, эхний байранд орж байжээ. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг аймагтаа анх санаачлан хичээллүүлж өөрөө багшлан 3 удаа төгсгөсний 85.3-90.5 хувь нь их, дээд сургуульд элсэн суралцаж, зарим нь МУИС, ШУТИС-ийн багш, эрдэмтэд болсон байна. “Илтгэгч ба логарифм функц, тэгшитгэл”, “Уралдаант шалгалтад бэлтгэгчдэд тусламж” зэрэг 6 ном, заах арга зүйн зөвлөмж 10 гаруйг бичжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |