|
АЮУШ Лувсангэндэнгийн /1949/. Завхан аймгийн Сантмаргац сум. Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн хими биологийн багш байхдаа Гавьяат багш /2003-07-07. №138/. Эмэгтэй. УБДС төгсчээ. Хими, биологийн багш мэргэжилтэй. Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хими биологийн багшаар 30 гаруй жил ажиллажээ. Наймдугаар ангийг нэг, 10 дугаар ангийг 6 удаа дааж төгсгөжээ. Даасан анги нь аймгийн хошой тэргүүний бүлэг, сургуулийн тэргүүний соёлч анги болж 1998 оноос хойших таван жилд даасан ангийнх нь сурлагын амжилт тогтмол 100 хувь, чанар 44,5-76,4 хувьд хүрсэн байна. Улсын биологийн анхдугаар олимпиадаас эхлэн шавь нар нь аймагтаа түрүүлж, улсын 8 удаагийн олимпиадад оролцож алтан медаль нэг, мөнгөн медаль хоёр удаа авч, тусгай байр нэг удаа эзэлж, хэд хэдэн шавь нь уралдаант шалгалтаар шалгарч ОХУ, Энэтхэг зэрэг гадаад орон суралцжээ. Мөн 8 шавь нь их, дээд сургуулийн аварга биологичоор шалгарсан байна. Өөрөө 1991, 1993, 2002 онд улсын биологийн багш нарын олимпиадад түрүүлж, “Улсын биологийн зөвлөх багш” цол, дурсгалын медаль, дипломоор шагнагджээ. “Ерөнхий биологийн тестүүд”, “Генетикийн бодлогууд” гэсэн зөвлөмж, гарын авлага болон олон хичээлийн хөтөлбөр боловсруулсан байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |