Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МЯГМАРСҮРЭН Жумбын
/1948/. Булган аймгийн Тэшиг сум. Нийслэлийн англи хэлний сургалттай Кингс Кидс сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /2004-06-30. №110/. Эмэгтэй.
    Боловсролын салбарт 15 настайгаасаа эхлэн Булган аймаг, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад багшилжээ. Боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх үйлст хошуучлан оролцож төрийн бус өмчийн сургуулиуд 1993-1999 онд  англи хэлний “Хобби”, 1999 оноос Кингс Кидс сургуулийг санаачлан байгуулж амжилттай хөтлөн явуулж иржээ. Кингс Кидс сургуульдаа монгол хүүхдүүдийг 7 настайгаас нь сургаж, 6-7 насанд нь гадаад /англи/ хэлийг төрөлх хэл шигээ сургаж болдгийг туршин амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, нэгдүгээр ангиас нь англи хэл дээр сургалтаа монгол хэлтэй  хавсруулан явуулж, хос хэлтэн болгож байгаа нь удирдах дээд байгууллагын удаа дараагийн шалгалтаар батлагджээ. 1998-2002 онд анх удаа англи хэлний хичээлийг “Хүүхдэд хүүхдээр заалгах сургалт”-ыг туршин, зааж сургах тусгай хөтөлбөр боловсруулан монгол телевизийн “Боловсрол” студитэй хамтран өөрийн төрсөн охин Ц.Хулангаар англи хэлний цуврал 520 цагийн хичээлийг өөрөө удирдан явуулсан нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт болсон байна. Англи хэлний энэ хичээл нь 2000 оны телевизийн шилдэг хөтөлбөрөөр, өөрөө 2004 оны шилдэг захирал, охин Ц.Хулан нь 1999 оны шилдэг сурагчаар шалгарчээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats