
/1942/ Дундговь аймгийн Өлзийт сум. Тус аймгийн Өндөршил сумын 8 жилийн дунд сургуулийн химийн багш байхдаа Гавьяат багш /2005-03-16. №35/.
1967 онд МУИС-ийг химийн багш мэргэжлээр төгсчээ. Ерөнхий боловсролын сургуулиудад нийтдээ 38 жил багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажилласны 34 жилд нь Дундговь аймгийн хөдөөгийн 6 сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан арвин их туршлагатай нэгэн ажээ. Ажилласан сургууль бүрийнхээ материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч 320 хүүхдийн хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр тус бүр 1 болон 4 айлын орон сууц хоёр, цэцгийн хүлэмж хоёрыг барьж, хоёр сургуулийн халаалтын асуудлыг шийдвэрлэж, их, дунд засвар олныг хийлгэсэн байна. Сургууль бүрт нийтдээ 40 гаруй мэргэжлийн хичээлийн кабинетыг багш нартайгаа хамтран шинээр байгуулж, тохижуулсан байна. Багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч “Арга зүйч”, “Тэргүүний багш” 60 орчим төрсний 28 нь ардын боловсролын тэргүүний ажилтан, нэг багш гавьяат багш болжээ. Хариуцсан сургуулиудын сурлагын амжилт сүүлийн 14 жилд 99,8-100 хувь, чанар 57,6-63,4 хувь байжээ. 1980 оноос ардын язгуур урлаг, хөгжим, бүжгийн дугуйланг өөрөө санаачлан нээн ажиллуулснаар шавь нараас УГЖ А.Нэргүй, Ц.Чулуунцэцэг нар төржээ. Түүний удирдсан сургуулиуд яам, аймгаас явуулсан сургалт хүмүүжлийн түвшин тогтоох шалгалтад амжилттай дүн үзүүлж, “Хүүхдэд ээлтэй сургууль” шалгаруулах уралдааны I, II шатанд аймагтаа нэгдүгээр байр эзэлж байжээ. Бие даан хичээллүүлж байсан цана, хөнгөн атлетикийн дугуйлангаас нь спортын мастер гурав, I зэргийн тамирчин тав төрж, нэг хүн өндрийн харайлтын улсын рекорд амжилт тогтоож, нэг хүн 100м-ийн гүйлтийн улсын аварга болж байжээ. 1998 онд “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.