Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧИМИДДОРЖ Лувсангийн
/1946/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум. Нийслэлийн 10 жилийн 11 дүгээр дунд сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /2005-06-23. №173/. Эмэгтэй.
    1970 онд МУИС, 1985 онд НДС-ийг төгссөн. Физикч-физикийн багш мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой. 1970-1978 онд Нийслэлийн 10 жилийн хоёр, зургадугаар сургуульд физикийн багшаар, 1978-1983, 1985-1989 онд Улаанбаатар хотын Намын хороонд зохион байгуулагч, кабинетын эрхлэгчээр, 1989-1991 онд Улсын хэвлэлийн комбинатын намын хорооны даргаар, 1991-1993 онд ШУБЯ-нд улсын байцаагчаар, 1993 оноос 25 дугаар тусгай сургууль, 11 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж буй ажээ. 1993 оны 25 дугаар тусгай сургуульд өөрийн хүсэлтээр очиж захирлаар нь ажиллан “Амьдрах ухаан” төсөл боловсруулан хэрэгжүүлсэн байна. Багш нарынхаа хүчээр 13 кабинет байгуулж, сургуульдаа оёдол, нэхмэл, хэрээсний машин, компьютер, принтер зэрэг техник хэрэгсэл худалдан авч материаллаг баазаа сайжруулсан байна. Нийт багш нарын 88,6 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, анги даасан багшийн 60 шахам хувь нь согог зүйч багш ажиллах болжээ. 2001 онд физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд захирлаар томилогдож сургуулийн үйл ажиллагааны хөтөлбөр, стратегийн загвар, бизнес төлөвлөгөө зэрэг бичиг баримтыг шинээр боловсруулан мөрдүүлжээ. Сургуулийн хичээлийн байранд хэсэгчилсэн их засвар хийлгэж, тохижуулахад 30 сая шахам төгрөг зарцуулсан байна. Олон кабинет шинээр болон шинэчлэн байгуулжээ. Сурагчдын сурлагын амжилт дээшилж зөвхөн өнгөрсөн жил сурагчид нь улс, хотын олимпиадаас 100 гаруй медаль хүртжээ. Сургуулийн удирдлагын магистр, тэргүүлэх болон зөвлөх багш зэрэгтэй тэрбээр 2001 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats