|
ДАШИМАА Дандарын /1943/. ОХУ, Буриад улсын Хажангийн районы Эдэрмэг тосгонд төрсөн. СУИС-ийн багш байхдаа Гавьяат багш /2006-01-26. №21/. Эмэгтэй. 1966 онд Улаан-Үдийн хөгжмийн дунд сургууль, 1972 онд Ленинград хотын Консерваторийг дуулаачийн мэргэжлээр төгсөөд Монголд ирж ажилласан байна. 1973-1979 онд ХБДС-д, 1979-1990 онд УБДС-д, 1990 оноос СУИС-д дуулах ур чадварын багшаар ажиллаж буй ажээ. Энэ хугацаанд нийт 58 хүнийг ганцаарчилсан сургалтаар төгсгөсний дотор Б.Цэцгээ, Ц.Түвшинтөгс /хоёул УДБЭТ/, Х.Оюунцэцэг /Завхан/, Т.Рина /Дорнод/, М.Батмөнх /Баянхонгор/ нарын таван хүн гавьяат жүжигчин цол хүртжээ. 25 хүн Соёлын тэргүүний ажилтан болсон байна. Түүний шавь нар энэ хугацаанд олон улсын болон улсын чанартай мэргэжлийн дуучдын уралдааны 44 шагналыг хүртжээ. Сургуулийнхаа “Дуулах ур чадварын хичээлийн хөтөлбөр”-ийг анх боловсруулсан байна. Ийнхүү соёл, урлагийн сургуулиудад олон жил багшилж сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгож, Монгол Улсад дээд боловсролтой дуулаачдыг бэлтгэх, дууны урлагийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан дэд профессор ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |