Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ДАМДИМАА Дамдингийн
2014/09/28
ДАМДИМАА Дамдингийн /1927/. Улаанбаатар хот. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1978-03-16. №64/. Эмэгтэй. Өдгөөгийн Сүхбаатар аймгийн Дарьгангад төрж, Тамсагбулагт ажиллаж байсан партизан Дамдингийнд үрчлэгдэж, нийслэлд өссөн энэ эмэгтэй дүрслэх урлагийн газарт 17 настайдаа туслах ажилчнаар орж, “Цогт тайж” киног хийх үед түүний баримлыг хийж байсан Гүрдорж /УГЗ/-ийн, улмаар Д.Сүхбаатарын хөшөөг бүтээхэд С.Чоймбол /УГЗ/ нарын уран барималчдын туслахаар ажиллаж уран барималч болох гараагаа эхэлжээ. 1954 онд Улагийн сургуульд  барималчны анги нээгдэхэд элсэн суралцаж, бие дааж олсон барималчны дадлагаа онолын мэдлэгээр зузаатгасны дээр УБДС-ийн зургийн анги, Ленинградын Репиний нэрэмжит академид мэргэжлээ дээшлүүлсэн байна. дэлгэрэнгүй
ЖАВЗАН Балдангийн
2014/09/28
ЖАВЗАН Балдангийн /1932-2006/. Хэнтий аймгийн Норовлин сум. Барилгачдын соёлын ордны бүжгийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1977-11-16. №213/. Эмэгтэй. Улаанбаатар хотод урлагийн дунд сургууль төгссөн. УХДТ-т бүжигчин, Барилгачдын соёлын ордонд бүжгийн багшаар олон жил ажиллажээ.дэлгэрэнгүй
ЦЭВГЭЭ Хоохүүгийн
2014/09/28
ЦЭВГЭЭ Хоохүүгийн /1923-1994/. Увс аймгийн Тэс сум. Увс аймгийн ХДТ-ын найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1977-08-22. №165/. 1949 оноос Увс аймгийн клуб, соёлын ордон, ХДТ-т бүжигчин, хөгжимчин, хөгжмийн багш, найрал дууны багш, туслах найруулагчаар насны тэтгэвэрт гартлаа ажиллаж, орон нутгийн урлагийн байгууллагыг хөгжүүлж бэхжүүлэхэд ухамсарт амьдрал, авьяас билгээ зориулсан байна. Увс нутгийн олон ястны ардын хошин шог 100 гаруй дууг цуглуулж ноотлон, 60 гаруй дуунд найруулга хийж тайзнаа амьдруулж олны хүртээл болгосны дээр 10 гаруй бүжгийн хөгжим, 30 илүү дууны ая зохиожээ. “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

дэлгэрэнгүй
ДОРЖПАЛАМ Сэнгийн
2014/09/28
ДОРЖПАЛАМ Сэнгийн /1920/. Улаанбаатар хот. МУЭ-ийн хорооны барималчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1977.03-02. №51/.
 Дүрслэх урлагийн байгууллагад олон жил барималчнаар ажиллажээ. Чөдөр зангидаж буй эрийг дүрсэлсэн “Зэлэн дээр”, номын амтанд орж хичээнгүйлэн уншиж суугаа охиныг харуулсан “Шантаршгүй уншигч”, өмсгөлөө өмсөж буй бөхийг харуулсан “Зодоглолт”, эх оронч эрэмгий зоригтны төрхийг шингээсэн “Партизан Лувсандамбаа” болон А.Даваацэрэнтэй хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд 12 жил, бас бус олон арван баримлыг урлажээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.

дэлгэрэнгүй
НОРОЛХОО Баатарын
2014/09/28
НОРОЛХОО Баатарын /1926-1995/. Завхан аймгийн Сантмаргац сум. Монголын пионерийн ордны хатгамлын дугуйлангийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1977-03-02. №51/. Эмэгтэй. Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1949 онд, БНХАУ-д уран хатгамалчийн дамжааг 1958 онд төгсчээ.дэлгэрэнгүй
ГОЧООСҮРЭН Лувсаншаравын
2014/09/28
ГОЧООСҮРЭН Лувсаншаравын /1934-нас барсан/. Сүхбаатар аймгийн Онгон сум. Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-08-04. №178/. Москвад А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг балетмейстер мэргэжлээр төгссөн байна. дэлгэрэнгүй
НОРСОНЖАВ Мондооны
2014/09/28
НОРСОНЖАВ Мондооны /1929-1989/. Завхан аймгийн Сантмаргац сум. Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын найрал дууны багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-08-04. №178/. 1948-1951 онд цэргийн алба хааж, дараа нь мал маллаж байгаад 1953 онд УХДТ-т дуучнаар орж урлагийн замаа эхэлжээ.дэлгэрэнгүй
ЧОЙДОГ Эрэгзэнгийн
2014/09/28
ЧОЙДОГ Эрэгзэнгийн /1926-1986/. Ховд аймгийн Дарви сум. УАДБЧ-ын хөгжмийн зохиолч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-07-09. №146/, төрийн шагналт /1986/. Улаанбаатар хотод Урлагийн дунд сургуулийг 1942 онд, Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг 1963 онд хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсчээ.дэлгэрэнгүй
БАРТУСЯВИЧУС Владас
2014/09/28
БАРТУСЯВИЧУС Владас. Хуучнаар Зөвлөлт Литва улсын ардын жүжигчин, ЗХУ-ын төрийн шагналт, найруулагч. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-06-12. №121/.
дэлгэрэнгүй
РАВСАЛ Баярын
2014/09/28
РАВСАЛ Баярын /1917-2004/. Дөрвөдийн зоригт ханы хошуу, өнөөгийн Увс аймгийн Завхан сум. Офицеруудын ордны цэргийн музейн эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-03-16. №60/. УБДС-ийн зураг хөдөлмөрийн багшийн ангийг 1967 онд төгссөн. 1938-1939 онд орон нутагтаа багийн суурин төлөөлөгч хэмээх худалдааны агент, 1939-1955 онд Ардын армид бага дарга, улс төрийн удирдагч, номын багш, Намын дээд сургууль, Монголын урчуудын эвлэлийн хороо зэрэг байгууллагад зураач, секцийн эрхлэгч, дээд сургууль төгсөөд насны тэтгэвэрт гартлаа армийн улс төрийн газарт ажиллажээ. дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats