Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
БАДАРЧ Дэндэвийн
2014/09/28
БАДАРЧ Дэндэвийн /1928/. Хэнтий аймгийн Баянхутаг сум. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1972-12-11. №252/, төрийн шагналт /1989/.
Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд 1960-1965 онд суралцаж цэргийн найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. 1942 онд 12 настайдаа Хэнтий аймгийн ажилчны клубт дагалдан жүжигчнээр орж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. дэлгэрэнгүй
ДАМДИНСҮРЭН Дуламжавын
2014/09/28
ДАМДИНСҮРЭН Дуламжавын /1909-1984/. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум. МУЭ-ийн хорооны зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1972-12-05. №246/. Бага залуудаа сүм хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж, нийслэл Хүрээний нэрт зураач лам нараар тиг заалгаж бурханч болжээ. дэлгэрэнгүй
ЛУВСАНЖАМЦ Дэндэвийн
2014/09/28
ЛУВСАНЖАМЦ Дэндэвийн /1911-1982/. Хэнтий аймгийн Галшар сум. МУЭ-ийн хорооны мастер байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/. Бага залуудаа сүм хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж, шашин сүм хийдийг татан буулгах үе 1937 онд хар болж гар урлалын артельд 1945 он хүртэл зураач, будагчнаар ажиллажээ.дэлгэрэнгүй
УРТНАСАН Ойдовын
2014/09/28
УРТНАСАН Ойдовын /1929/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. “Монгол кино” үйлдвэрийн операторчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/, төрийн шагналт /1985/. 1952-1957 онд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд суралцаж төгссөн. Кино зураглаач мэргэжилтэй. Дунд сургууль төгсөөд кино зураглаач Д.Жигжидийн дагалдан туслахаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, насны тэтгэвэрт гартлаа “Монгол кино” үйлдвэрт ажилласан байна.дэлгэрэнгүй
НАМДАГ Донровын
2014/09/28
НАМДАГ Донровын /1911-1984/. Өвөрхангай аймгийн Тарагт сум. Соёлын яамны мэргэжлийн зохиолч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/, төрийн хошой шагналт /1962, 1983/. Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, 1925 онд МХЗЭ-д гишүүнээр элсэн хойтон нь МХЗЭ-ийн IV их хуралд төлөөлөгчөөр сонгогдон хөдөөнөөс очиж оролцон тэр үеийн томчуулд ойшоогдон үнэлэгдэж Улаанбаатар хотноо бага сургуульд орж суралцсан байна. 1926 онд Германд бусад 34 хүүхдийн хамт очиж суралцан 1929 онд эргүүлэн татагдаж эх орондоо ирээд Улаанбаатар хотын дунд сургуульд багшилжээ.дэлгэрэнгүй
ЦЭВЭГДОРЖ Зундуйн
2014/09/26
ЦЭВЭГДОРЖ Зундуйн /1918-1975/. Улаанбаатар хот. УДТ-ын гэрлийн техникч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/.1928-1935 онд бага, дунд сургуульд суралцаж төгсөөд цахилгаан эрчим хүчний ажил хийж, 1940-өөд оны дунд үед Улаанбаатар хотын чийдэнгийн хороонд байцаагчаар ажиллаж байхдаа Бөмбөгөр ногоон театрын гэрэл техникийг шалган зааварлаж, театрын гэрлийн онцлогийг мэддэг болсон байна.дэлгэрэнгүй
ЧИМЭДДОРЖ Төмөрийн
2014/09/26
ЧИМЭДДОРЖ Төмөрийн /1921-1986/. Улаанбаатар хот. Монголын радиогийн дуу хөгжмийн редакцийн ариуцлагатай редактор байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-06-23. №124/. Бага залуугаасаа эхлэн Цэргийн морьт хорооны клуб, Улсын циркт хөгжимчин, УХДТ, УАДБЧ-д хормейстер, 1969 оноос Монголын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн редакцийн хариуцлагатай редактороор ажиллажээ.дэлгэрэнгүй
ЛХАСҮРЭН Далхжавын
2014/09/26
ЛХАСҮРЭН Далхжавын /1928-1991/. Хэнтий аймгийн Норовлин сум. УДБТ-ын ерөнхий найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/. Улаанбаатарт урлагийн сургуулийг 1947 онд, Москвад А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг 1958 онд төгссөн. Балетмейстер  мэргэжилтэй. Манай улсын анхны балетмейстер энэ хүн урлагийн сургууль төгсөөд 1947 оноос УХДТ-т бүжигчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Ховд, Дорнод аймгийн ХДТ, 1963 оноос Улсын драмын театр, УАДБЧ, Улсын цирк, ДБАТ-т найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, даргаар ажиллажээ. Ардын үлгэрээс сэдэвлэж “Ганхуяг” хэмээх балетын цомнолыг өөрөө дэлгэрэнгүй
ЯАСАЙ Мамедийн
2014/09/26
ЯАСАЙ Мамедийн /1922/. Өнөөгийн БНХАУ-ын Шинжааны Тоеткошитод төрсөн. Ховд аймгийн Буянт сумын харьяат. Ховд аймгийн ХДТ-ын хөгжмийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1970-11-25. №197/. Монгол Улсад 1925 онд  эцэг, эхийн хамт ирж Ховд хотод өсчээ. дэлгэрэнгүй
СЭНГЭЭ Самдангийн
2014/09/26
СЭНГЭЭ Самдангийн /1924-1979/. Өвөрхангай аймгийн Хужирт сум. Үйлдвэр хоршооллын урчуудын артелийн сийлбэрчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1969-11-05. №242/.
1944-1949 онд цэргийн албаа хааж, 1949-1954 онд төрөлх сумынхаа ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, анхны хоршооны дарга, сумын захиргааны орлогч дарга, 1954-1976 онд Улаанбаатар хотод Урчуудын артель, мебелийн үйлдвэрт сийлбэрчнээр ажилласан байна. дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats