Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ӨЛЗИЙХУТАГ Цэвээний
2014/09/29
ӨЛЗИЙХУТАГ Цэвээний /1921/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум. Боловсролын хүрээлэнгийн зөвлөх байхдаа Гавьяат багш /2000-07-07. №111/. Улаанбаатар хотын Багшийн  сургууль, МУИС-д суралцаж төгсчээ. дэлгэрэнгүй
ХАНД Цэндхүүгийн
2014/09/29
ХАНД Цэндхүүгийн /1942/. Улаанбаатар хот /Завхан аймгийн Алдархаан сумын уугуул/. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийн физикийн багш байхдаа Гавьяат багш /2000-04-19. №50/. Эмэгтэй. МУИС-ийг 1965 онд физик математикийн багш мэргэжлээр төгсчээ. Нийслэлийн VI болон Сэлэнгэ аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1968 оноос нийслэлийн 28 дугаар сургуульд багшилсаар иржээ.
дэлгэрэнгүй
ГАЛМАНДАХ Лувсанцэрэнгийн
2014/09/29
ГАЛМАНДАХ Лувсанцэрэнгийн /1953/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Нийслэлийн 52 дугаар сургуулийн дуу, хөгжмийн багш байхдаа Гавьяат багш /2000-04-19. №49/. Улаанбаатар хотод Багшийн сургууль төгсчээ.
дэлгэрэнгүй
ШАГДАР Шаравын
2014/09/29
ШАГДАР Шаравын /1933/. Сүхбаатар аймгийн Халзан сум. Аялал жуулчлалын удирдлагын дээд сургуулийн дэд захирал байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/. 517.11-ийг үз.
дэлгэрэнгүй
НЯМХҮҮ Дамжигийн
2014/09/29
НЯМХҮҮ Дамжигийн /1946/. Улаанбаатар хот. Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийн захирал байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/. Эмэгтэй. Улаанбаатар хотод АУДэС төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй.
дэлгэрэнгүй
ДАШДАВАА Гүнчингийн
2014/09/29
ДАШДАВАА Гүнчингийн /1937-2002/. Завхан аймгийн Нөмрөг сум. Хөгжим, бүжгийн коллежийн багш байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/. УАДБЧ-д 1953 онд дагалдан хөгжимчнөөр орж хөгжимчин Дулмаагаар ёочин хөгжим заалгаж хоёр жилийн дараа жинхэлжээ. Ийнхүү тус чуулгад  9 жил хөгжимчнөөр ажиллаад 1962 оноос амьдралынхаа сүүлчийг хүртэл ХБДС, Хөгжмийн коллеж, Соёлын коллежид багшаар тасралтгүй 49 жил ажилласан байна.дэлгэрэнгүй
БАЯЖИХ Авирмэдийн
2014/09/29
БАЯЖИХ Авирмэдийн /1939/. Ховд аймгийн Зэрэг сум. Нийслэлийн 52 дугаар сургуульд бага ангийн багш байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/. Эмэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж сургалт, хүмүүжлийн ажлын өндөр амжилт гаргаж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна.

дэлгэрэнгүй
ШАРХҮҮ Арилдийн
2014/09/29
ШАРХҮҮ Арилдийн /1936/. Сүхбаатар аймгийн Халзан сум. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1999-11-24. №200/.1959 оноос эхлэн МУИС, Гадаад хэлний дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, орлогч захирал, эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг албыг тасралтгүй хашсаар иржээ.
дэлгэрэнгүй
БАЗАРГОЧОО Цэгмидийн
2014/09/29
БАЗАРГОЧОО Цэгмидийн /1942-2003/. Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн хичээлийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-10-26. №180/. Багшийн сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, МУИС-ийн түүхийн анги, Москвагийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийн мэргэжил дээшлүүлэх дамжааг төгсчээ.
дэлгэрэнгүй
ШАГДАР Дамбын
2014/09/29
ШАГДАР Дамбын /1930/. Булган аймгийн Бугат сум. УБИС-ийн математик сургалтын технологийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-08-31. №148/. МУИС-ийг 1954 онд төгссөн.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats