Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ЖИГЖИД Дэжидийн
2014/09/26
ЖИГЖИД Дэжидийн Киноны газрын операторчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1945-11-28. №109/-478.39-ийг үз.
дэлгэрэнгүй
ЯДАМСҮРЭН Үржингийн
2014/09/26
ЯДАМСҮРЭН Үржингийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн музейн мэргэжилтэн байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1945-01-10. №02/-495.1-ийг үз.
дэлгэрэнгүй
ЦЭВЭГЖАВ Очирын
2014/09/26
ЦЭВЭГЖАВ Очирын. Зураг урлалын газрын ахлах зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1945-01-10. №02/-496.2-ыг үз.
дэлгэрэнгүй
ЧОЙДОГ Додийн
2014/09/26
ЧОЙДОГ Додийн /1917-1956/. Дорнод аймгийн Баяндун сум. Буриад Монголын Агийн аймгийн нутагт төрсөн. Уран сайхны хүрээлэнгийн зураг урлалын газрын дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1945-01-10. №02/, төрийн шагналт /1946/.дэлгэрэнгүй
ОЮУН Эрдэнэбатын
2014/09/26
ОЮУН Эрдэнэбатын –УТТ-ын найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1942-07-20. №441.2-ыг үз.дэлгэрэнгүй
Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолны тухай
2012/03/03
    Монгол Улсад салбар, ажил, мэргэжлийн чиглэлээр одоо 30 төрлийн гавьяат цол байна. Үүнээс  хамгийн анх бий болсон гавьяат жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, гавьяат багш, хүний гавьяат эмч цолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, хамгийн сүүлд бий болсон гавьяат малчин, байгаль орчны гавьяат ажилтан цолыг Улсын Их хурлын тогтоолоор, Спортын гавьяат мастер /гавьяат тамирчин/, Спортын гавьяат багш /гавьяат дасгалжуулагч/ цолыг Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Спортын гавьяат мастер /гавьяат тамирчин/, спортын гавьяат багш /гавьяат дасгалжуулагч/ цолыг Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр, бусад бүх гавьяат цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар тус тус баталж буй болгожээ
Анхны гавьяат цол Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1935 оны 41 дүгээр тогтоолоор Улсын алдарт гавьяат жүжигчин, дуучин, хөгжимчин, уран зохиолч гэсэн нэртэйгээр бий болсон бөгөөд 1941 оноос эхлэн гавьяат жүжигчин, дуучин, хөгжимчин цолыг нэгтгэж “Гавьяат жүжигчин” гэж нэрлэх болсон байна. Ийм учраас гавьяат цолны болон гавьяат цол хүртэгсдийн жагсаалтад “Гавьяат жүжигчин” гэсэн нэгдсэн нэрээр хамруулсан болно. Харин  Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1935 оны есдүгээр сарын 25-ны хамтарсан VI хурлын тогтоолоор Ардын цэнгэлдэх улсын төв театрын уран сайхны найруулагч, тус улсын бүх уран сайхныг удирдах уран сайхны улс төрийн зөвлөлийн дарга Аюуш, Монголын үндэсний уран сайхны ажлыг анх үүсгэн бий болгоход болон уран зохиол найруулга, жүжгийн ажилд идэвхтэй оролцож байсан Буяннэмэх нарт улсын алдарт гавьяат уран зохиолч цол хүртээсэн байна. Улсын алдарт гавьяат уран зохиолч цол 1940-өөд оны үед улсын эрхэм зохиолч гэж нэрлэгдэж байснаа 1960-1970-аад оны үеэс урлагийн гавьяат зүтгэлтэн, соёлын гавьяат зүтгэлтэн цолд хамрагдах болсон бөгөөд дээр дурдсан Аюуш, Буяннэмэх нар гавьяат цол хүртэгсдийн бүртгэлд ороогүй болно.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats